Д.Гүрсоронз нар найман тэрбум төгрөгийн хохирол барагдуулах тав хоногийн завсарлага авчээ

2021/09/28

Баянзүрх дүүрэгт байрлах “Амар амгалан” хотхонд байр захиалсан 456 иргэний  захиалгын мөнгө болох 8 тэрбум 644 сая төгрөгийг авч залилах гэмт хэргийг байнга үйлдэн амьдралын эх үүсвэр болгосон үйлдэлтэй “Нарны хүү, сарны охин” ХХК-ийн захирал тэргүүтэй хүмүүст холбогдох хэрэгт Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3-1 дэх хэсэгт зааснаар  яллах дүгнэлт үйлдэж тус дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн.

Шүүх хуралдаан 2021 оны есдүгээр сарын 20-ны өдрийн 09.00 цагт эхэлж таван өдрийн турш үргэлжлэв. Шүүх хуралдаанаас шүүгдэгч нарыг гэмт буруутайд тооцжээ. 

Улмаар шүүгдэгчийн өмгөөлөгч нарын зүгээс хохирол төлбөр барагдуулах 5 хоногийн завсарлага авч, эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаан 2021 оны аравдугаар сарын 1-ний 14 цагт үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна