ЭМЯ: Сүүлийн 24 цагт 2153 тохиолдол бүртгэгдэж, 17 хүн нас барлаа

2021/09/28

Сүүлийн 24 цагт коронавируст халдварын нийт 2,153 тохиолдол батлагджээ. Үүнээс Улаанбаатар хотод 1204, орон нутагт 949 тохиолдол бүртгэгджээ. 

Мөн халдварын улмаас 17 хүн нас баржээ. Ингэснээр нийт нас баралт 1169 боллоо. 

Одоогоор халдвар авсны улмаас 20,789 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа аж. Тэднийг биеийн байдлаар нь ангилбал: 

  • хөнгөн 11,379
  • хүндэвтэр 6,810
  • хүнд 2,207
  • нэн хүнд 394 иргэн байна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна