Баянзүрх дүүргийн 18-р хороонд байрлах орон сууцанд амьдрах 25 настай эрэгтэй Х нь 20 настай эрэгтэй У, 20 настай эрэгтэй Э, 26 настай эрэгтэй Э, 20 настай О нарын хамт гэртээ мансууруулах төрлийн ургамал хэрэглэсэн байж болзошгүй байдалтай байжээ.
Тухайн байрнаас нэр тодорхойгүй хар өнгийн хурц үнэртэй нунтаг ургамлыг хураан авсан гэх бөгөөд холбогдогч нарыг THC тестээр шалгахад мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн байсан нь тогтоогдсон тухай эх сурвалж мэдээлэв.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна