Сэтгүүлчид Засгийн газарт шаардлага хүргүүллээ

2021/09/28

Парламентийн сэтгүүлчид ЕТГ, ЗГХЭГ-т хэвлэн мэдээлэх эрх чөлөөгөөр хангаж өгөхийг хүсч шаардлага хүргүүллээ.

Мэдээллийг ил тод болгохын тулд хэвлэл мэдээллийн байгууллагууд нэгдэн шаардлага хүргүүлж байна.

Цар тахлын нөхцөл байдлаас үүдэн сэтгүүлчдийг Төрийн ордон руу нэвтрүүлэхгүй байгаатай холбогдуулан ард иргэдийн мэдэх эрхийн төлөө сэтгүүлчдэд хаалттай байгаа байдлыг зогсоохыг уриалж буйгаа илэрхийллээ. 

Сэтгүүлч Ч.Лодойсамбуу: Одоогоор бүх эрх мэдэл Засгийн газарт бий. Парламент хэрэггүй болчихсон. Бид үүнийг сурвалжлах, ярих, гишүүдийн байр суурийг сонсох шаардлага бий. Олон мянган хүнийг төлөөлөөд ороод ирсэн гишүүд тул үүргээ биелүүлэх хэрэгтэй.

Сэтгүүлч Н.Өнөрцэцэг: Төрийн ордон дахь сэтгүүлчдийн хөлийг хорихоо больж иргэдийн мэдэх эрхийг хангуулах хэрэгтэй. Сэтгүүлч мэдээлэл олж авч чадахгүй байна гэдэг иргэдийн нүд чих хаалттай байна гэсэн үг.




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна