Тамирчин Н.Алтанцэцэгт түрээслээд өмчлөх байрны эрх олгожээ

2021/09/28

"Токио-2020” паралимпын наадмаас жүдо бөхийн +70кг жинд барилдаж тавдугаар байрт шалгарсан Н.Алтанцэцэг Барилга хот байгуулалтын сайдад хандсаны үндсэн дээр өнөөдөр түрээслээд өмчлөх хоёр өрөө орон сууцаар шагнуулжээ. 

ТОСК-ийн захирал Л.Батжаргал:  “Төрийн орон сууцны корпорациас зорилтот бүлгийн өрхүүдэд орон сууцаар хангах ажлыг хийдэг. Үүний дагуу ОУХМ Н.Алтанцэцэгт Хангай хотхонд байрлалтай хоёр өрөө байрыг түрээслээд өмчлөх эрх олгож байна. Зорилтод бүлгийн иргэдийг орон сууцаар хангахад багтсан Н.Алтанцэцэгтээ баяр хүргэе” гэв.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна