Цахим гүйлтийн дэлхийн аварга шалгаруулах “Vitality Running World Cup” тэмцээнд оролцож буй Монгол Улсын баг эхний шатанд гуравдугаар байрт шалгарч, хагас шигшээд өрсөх болжээ.
Тус тэмцээний эхний шат энэ сарын 21-26-нд болсон бөгөөд Монгол Улсын баг 700 хүний бүрэлдэхүүнтэй оролцож буй юм.
Тэмцээн гурван үе шаттай бөгөөд хоёрдугаар шат ирэх сарын 28-наас аравдугаар сарын 3-нд, сүүлийн шат аравдугаар сарын 5-10-нд болно.
Уг тэмцээнд оролцоход төлбөргүй бөгөөд 13 болон түүнээс дээш насны бүх хүмүүс “Running World Cup” аппликейшнд бүртгүүлсэн байх шаардлагатай аж.
Харин тэмцээний үеэр гүйхдээ “Strava”, “adidas Running”, “Health App”, “Google Fit”, “FitBit”, “Garmin”, “Under Armour”, “Pacer” гүйлтийн aппликейшны аль нэгийг хэрэглэж, гүйлтээ баталгаажуулах аж.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна