Завхан аймагт баавгай уулнаас бууж айлын адуу иджээ

2021/09/29

Завхан аймгийн Баянтэс сумын Бужир багийн нутаг “Бужирын дөрөлж” гэдэг газар баавгай адуу идсэн гэх дуудлага 2021 оны есдүгээр сарын 22-ны өдөр иржээ.

Мөн есдүгээр сарын 25-ны өдөр Тосонцэнгэл сумын Оргих багийн “Улаан нүүр” гэдэг газар нэгэн малчин баавгай харсан, мөн тухайн сарын 27-ны өдөр Сонгино сумын Баян-Айраг багийн “Хүйтэн сээр” гэдэг газар баавгайн хоёр бамбарууш орж ирсэн зэрэг мэдээлэл аймгийн Онцгой байдлын газарт иржээ.

Тиймээс ард иргэд: 

  • Малд явахдаа анхаарал болгоомжтой байж, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, бага насны хүүхдийг малд явуулахгүй байх
  • Жимс, самарт явахгүй байх, хээр хөдөө, ойн сав бүхий газар хонохгүй байх
  • Баавгай тааралдвал айлгаж цочоохгүй байхыг Завхан аймгийн Онцгой байдлын газраас онцгойлон анхааруулж байна.  




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна