ЭМЯ: Сүүлийн 24 цагт 2515 тохиолдол илэрч, 16 хүн нас барлаа

2021/09/29

Сүүлийн 24 цагийн хугацаанд 2515 хүнээс коронавирусийн халдвар илэрчээ. Үүнээс Улаанбаатар хотод 1067, орон нутагт 1448 тохиолдол бүртгэгджээ. Ингэснээр нийт бүртгэгдсэн тохиолдол 301,434 болж нэмэгдлээ.

Харин коронавируст халдварын улмаас 16 хүн нас баржээ. Өнөөдрийн байдлаар уг өвчний хүндрэлээр нийтдээ 1,185 хүн эндээд байна. 

Харин 24 цагт эдгэсэн 6616 иргэн байна. 

Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл:

  • Хөнгөн – 11137
  • Хүндэвтэр- 6670
  • Хүнд – 2128
  • Маш хүнд – 390 хүн байна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна