Өнгөрсөн дөрөвдүгээр сард Говь-Алтай аймаг дахь Хилийн 0214 дүгээр ангийн дугаар салбарын хилийн харуулд үүрэг гүйцэтгэж байсан байлдагч Х, байлдагч М нар нь харуулын даргаар үүрэг гүйцэтгэж байсан ахлах ахлагч Г-г буудаж амийг нь хөнөөж, зэвсэглэн харуулын байраа орхин оргосон хэрэг гарсан билээ.
Тэдэнд холбогдох хэрэгт Говь-Алтай аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.4, 2.9, 2.11, 28.5 дугаар зүйлийн 1, 28.7 дугаар зүйлийн 2, 28.8 дугаар зүйлийн 1, 28.15 дугаар зүйлийн 1, 17.2 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн тус аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлэн шийдвэрлүүлсэн байдаг.
Тэгвэл шүүгдэгч М, Х нарт холбогдох хэргийн шүүх хуралдаан өнөөдөр Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхэлсэн ч хойшилжээ. Учир нь, шүүгдэгч нарын өмгөөлөгч нь өвчтэй гэх шалтгаанаар шүүх хурлыг тодорхойгүй хугацаагаар хойшлуулах шийдвэрийг гаргажээ. Тодруулбал, дээрх хоёр шүүгдэгч зургаан өмгөөлөгчтэй оролцож байгаа бөгөөд нэг нь коронавирусийн халдвар авсан тул ийнхүү хурлыг хойшлуулжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.161.98
6 өмгөөлөгч авсан гэнэ ээ алуурчингууд зохих ялаа авна гэдэгт найдаж байна Насаар нь шоронгийн хадаас болгоосой үг даадаггүй чалчигрууд
Хариулах192.82.65.47
Яагаад хөнөөх болов учир шалтгааныг тодорхой бичмээр байна. Дарга нь дарамталсан юмуу.
Хариулах192.82.87.222
Шүүх ер нь хурал хийхээ болиод удаж байгаа шүүдээ?нэг их сүртэй зар гардаг,нэг их шалтаг тоочсон хойшилсон мэдээ гардаг өөр юм хийгдэхээ больжээ?баримт ньБАТҮҮЛ гэдэг хүний шүүх хурал хэдэн жил хэдэн удаа хойшлож одоо бүр байтлаа яллагдагч нь уйдахдаа УИХ-д нэрээ дэвшүүлээд мандаж яванадаа
Хариулах66.181.161.69
Болчимгүй үйлдлээс хүний амь гарзадлаа.
Хариулах