Олимпийн наадмын мөнгөн медальт Саид Моллай хандивын аянд нэгджээ.
Тодруулбал Монгол Улсын үндэсний шигшээ багийн тамирчин Саид Моллаи цусны цочмог хорт хавдраар шаналж буй Rapper Lil Thug-E-ийн “Big Life for Lil Thug-E” хандивын аянд нэгдэж өөрийн гарын үсэгтэй өмсгөлөө дуудлага худалдаанд зориулан хандивлахаар болжээ.
Уг өмсгөлийг дуудах үнэ хоёр сая төгрөгөөс эхлэх бөгөөд энэхүү постны сэтгэгдэл хэсэгт маргааш /2021.9.30/ 22:00 цаг хүртэл үнийн санал авах юм.
энэ талаар Rapper Gee “Цусны цочмог хорт хавдартай тэмцэж буй Төөгийд маань туслахын зэрэгцээ дэмждэг тамирчныхаа гарын үсэгтэй өмсгөлийг өөрийн болгоорой. Сайн үйлс дэлгэрэх болтугай” хэмээн уриаллаа.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна