Нэгэн гэр бүлийг гаднаас цоожилж, санаатайгаар галдан шатаасан ноцтой хэрэг Чингэлтэй дүүрэгт өчигдөр гарчээ.
Тодруулбал, тус дүүргийн 9-р хороонд оршин суух иргэн С нь бага охин Н, том охин М-ийн хүүхдүүдийн хамт дөрвүүлээ байх үед хаалганаас нь гал гарч эхэлсэн байна. Гэтэл хаалгыг нь гаднаас нь цоожилсон байсан бөгөөд эвдэн гэрээсээ гарч, цагдаагийн байгууллагад ханджээ.
Дуудлагын дагуу тус дүүргийн цагдаагийн 1-р хэлтсийн алба хаагчид хэргийн газарт ирж, шалгалт явуулах явцад тухайн тоотод оршин суудаг М-тэй хувийн харилцаатай З гэгч /27 настай, эр/ нь энэ хэргийг санаатайгаар үйлдсэн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогджээ.
Эх сурвалжийн мэдээлж буйгаар хаалгыг нь гаднаас түгжсэнээс харахад хувийн өс хонзонгийн сэдлээр уг хэргийг үйлдсэн байж болзошгүй байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
85.101.104.94
w the first time
Хариулах