Энэ сард БНХАУ-аас 8300 тонн шатахуун нийлүүлнэ

2021/09/30

Есдүгээр сардаа багтаан гурван удаагийн ачилтаар 150 вагон буюу нийт 8300 тонн АИ-92 шатахууныг БНХАУ-аас импортлохоор болжээ. 

Мөн ОХУ-ын “Роснефть”-тэй хийсэн хэлэлцээрийн үр дүнд есдүгээр сард 1500 тонн шатахуун нийлүүлэхээр тохирсон. Үүний 1210 тонн нь Монгол Улсад ирсэн бол үлдсэн 300 орчим тонн АИ-92 шатахуун  үйлдвэрээс ачигдан замдаа явж байгаа талаар УУХҮЯ-ны Газрын тосны бодлогын газраас мэдээллээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна