Шахмал түлш авахаар ажлаа таслан дугаарлаж байна

2021/09/30

Шатахуун авахын тулд 2-3 цаг дугаарлаж байсан нийслэлчүүд, шахмал түлшин дээр дугаарлаад эхэлжээ. 

“Тавантолгой түлш" ХХК  есдүгээр сарын 27-ноос эхлэн борлуулалтын 40 цэгээр шахмал түлш борлуулж эхэлсэн. Ийнхүү шахмал түлшээ худалдаалж буй  борлуулалтын цэг хангалтгүй байгаа юм. Тиймээс иргэд зургаан шуудай нүүрс авахын тулд багагүй хугацаанд дугаарлаж, урт дараалал үүсгэсээр байна. 

Түүнчлэн нэг цэгт өдөрт 10 тонн буюу 400 шуудай шахмал түлш л нийлүүлж буй аж. Таван тонн нь 200 шуудай түлш бөгөөд нэг өрх  зургаан шуудай түлш авахад 33 айлын хэрэгцээг л хангаж байгаа юм.

Тиймээс нүүрс буусан дариудаа дуусаж байгаа бөгөөд иргэд түлш ирэхийг хүлээж хагас өдрийн ажлаа барж байгаа талаар  "Тавантолгой” түлш компанийн албан ёсны гэрээт цэгийн борлуулагч мэдээлсэн юм. Тэрээр “Нүүрс ирсэн даруйдаа л дуусаж байна. Нэг ирэхдээ таван тонн ирж байгаа. Тэрийг нь 30 гаран хүн зургаа, зургаагаар аваад л дуусчихдаг. Зарим иргэний карт нь бүртгэлжээгүй байна. Картаа бүртгүүлчихээд түлшээ авах гээд ирэхэд дуусчихсан байдаг.




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна