СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хөгжлийн бэрхшээлтэй иргэн голд живж амиа алджээ

2021/09/30

“Хэрлэн” голд хөгжлийн бэрхшээлтэй иргэн живж, амиа алджээ.

Дорнод аймгийн Хэрлэн (Сүмбэр) сумын хоёрдугаар багийн харьяа хөгжлийн бэрхшээлтэй иргэн гэрээсээ гараад сураггүй болсон бөгөөд "Хэрлэн" голын эргээс хоёр таягийг нь олсон талаарх дуудлага есдүгээр сарын 28-ны өдөр Онцгой байдлын газар иржээ. 

Дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид эрэн хайх ажиллагааг есдүгээр сарын 29-ний өдөр эхлүүлсэн байна. Улмаар есдүгээр сарын 30-ны өдрийн 07:05 цагт “Хэрлэн” голын уснаас цогцсыг олж гарган аймгийн Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгчээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна