"Тэрбум мод" үндэсний хөдөлгөөнд Чингэлтэй дүүрэг нэгдлээ

Админ
2021/10/09

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар нэг тэрбум мод тарих үндэсний хөдөлгөөн өрнөж байгаа билээ. Энэ хөдөлгөөнд Чингэлтэй дүүрэг нэгдэж өнөөдөр дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэр Хайрхан хөгжлийн төвийн орчимд 10 мянган мод суулгах ажлыг эхлүүллээ.

Энэхүү үйл ажиллагааны нээлтийн ажиллагаанд Монгол Улсын Их хурлын дарга Г.Занданшатар, НИТХ-ын төлөөлөгч, нийслэлийн Засаг даргын Агаарын бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч З.Төмөртөмөө, Чингэлтэй дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Б.Мөнхбат, Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл нар оролцлоо.

Дүүргийн ЗДТГ-ын хамт олон, 1-19 дүгээр хороодын төрийн болон, төрийн бус өмчийн сургууль, цэцэрлэгийн багш нар, Тохижилт үйлчилгээ ХХК-ны ажилчид мод тарих хөдөлгөөнд нэгдсэн юм.

Мод тарих үндэсний хөдөлгөөнийг өрнүүлснээр Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулах, ой, усны нөөцийг хамгаалж, нэмэгдүүлэх, экологийн тэнцвэрт байдлыг хангахад чухал ач холбогдолтой.

Тиймээс “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд иргэд, төрийн болон төрийн бус байгууллагуудыг идэвх санаачилгатай оролцож, эх байгалиа хайрлан хамгаалах, мод тарьж ургуулах үйлсэд бодит хувь нэмрээ оруулахыг уриалж байгаа юм.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 49.0.137.164
    2021/10/11

    Suhbaatar duureg, Chingeltei duureguudiin bairnii gadna 1 shirgeg ch mod baihgui baij Hodoo heer ochij mod suulgaj zurag avhuulahaa bolio !!!! Ehleed Duurgiin zahirgaanii bairaa Modjuulchihaad daraa daraagiin gazruuddaa ochij showgaa hii !

    Хариулах