Зургаагаас дээш хүүхэдтэй бол байрны урьдчилгаанд төр дэмжлэг үзүүлнэ


Улсын Их Хурал Монгол хүний удмын сангийн аюулгүй байдлыг хамгаалах, хүн амын өсөлтийг дэмжих талаар авах арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцсэн. 

Тус тогтоолы онцлох заалтууд:

  • Гадаад улсад ажиллаж, амьдарч буй иргэдээ эх орондоо ирэх таатай орчин нөхцөлийг бүрдүүлэх, тэдний эзэмшсэн мэдлэг, чадварыг улсын хөгжилд бүрэн дүүрэн ашиглах бодлого боловсруулан хэрэгжүүлэх,
  • Монгол Улсын хүн ам зүйн бодлогын хэрэгжилтийг хангах, удирдан зохион байгуулах, зохицуулах, хяналт тавих үүрэг бүхий төрийн бүтцийг бий болгох шийдвэрийг 2021 онд багтаан гаргаж, хэрэгжүүлэх,
  • Монгол Улсын нийгэм, эдийн засгийн тогтолцоо, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн зохион байгуулалт, хүн амын боловсрол, мэргэжил, ажиллах хүчний нөөц, суурьшлын нягтралтай уялдсан, төвлөрлийн эсрэг дотоод шилжилт хөдөлгөөнийг тэтгэх бодлого боловсруулан хэрэгжүүлэх,
  • Монгол хүний удмын санг цус ойртолтоос сэргийлж, цэвэр тунгалаг байлгах гол хэрэглүүр “Угийн бичиг”-ийг өрх айл бүрт шинжлэх ухааны үндэстэй, зөв аргаар хөтлүүлэн хэвшүүлэх хөтөлбөр боловсруулж, хэрэгжилтийг хангах, 

Монгол Улсын хүн амын өсөлт, нөхөн үржихүй, гэр бүлийн тогтвортой хөгжлийг дэмжих төрийн бодлогыг оновчтой бэхжүүлэх үүднээс:

  • Эхийг жирэмсэн болсон цагаас нь эхлэн сэтгэл зүйн болон, шаардлагатай эмчилгээ, сувилгаанд бүрэн хамрагдаж, эмнэлгийн онцгой хяналтан дор эсэн мэнд амаржих, амаржсаны дараа асаргаа сувилгаанд 7-14 хоног Эрүүл мэндийн даатгалаараа сувилуулах эрхтэй байх төр хувийн хэвшлийн хамтарсан тогтолцоо бүрдүүлэх,
  • 6 болон түүнээс дээш хүүхэд төрүүлсэн гэр бүлийг нэг удаад орон сууц худалдан авах урьдчилгаа төлбөрт нь төрөөс  дэмжлэг үзүүлдэг байх эрх зүйн орчинг бүрдүүлэх,
  • Архидан согтууралт, мансуурахтай тэмцэх үр дүнтэй арга замыг тодорхойлж, холбогдох төрийн бүтэц, тогтолцоог бэхжүүлэн, түүнтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх арга хэмжээ авах,






Сэтгэгдэл (5)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.126.89.164
    2022/01/10

    Хаана хандах вэ мэдээлэл өгөөч

    Хариулах
  • 103.26.195.131
    2022/01/09

    50 60тангууд яах вэ? хоёр авгай авах хуулиа одонтуяа хурдан бариач ээ занданшатар хурдан батлаад өг мань хэд гялалзуулъя,ядаж бхад ИХ-Н ДАРГА НЬ зандан нэртэй түй чорт

    Хариулах
  • 202.179.27.12
    2022/01/08

    ЁРӨНХИЙЛӨГЧ ЕРӨНХИЙ САЙД ИХ ХУРАЛЫН ДАРГАДАА БАЯРЛАЛАА. ТА 3-д БАЯРЛАЛАА. З0-ЖИЛИЙН ӨМНӨ ОРОН СУУЦЫГ ҮНЭГҮЙ ТАРААДАГ БАЙСАН.

    Хариулах
  • 202.126.90.37
    2022/01/08

    Haana handah ww

    Хариулах
  • 202.126.89.71
    2022/01/08

    Хаан хандах вэ хариу өгч тус болнуу

    Хариулах