ДЭЛХИЙН БАНК: Монгол Улсын эдийн засгийн өсөлт 2.5 хувьд хүрч буурч болзошгүй

2022/04/20

Дэлхийн Банкнаас жил тутам эрхлэн гаргадаг "Монгол Улсын эдийн засгийн тойм" тайланг танилцууллаа.

• Монгол Улс болон БНХАУ-ын хил хоорондын боомтууд дээр гарч буй хүндрэл, мөн түүнчлэн Орос-Украины дайнаас үүдэлтэй сөрөг нөлөө зэрэг нь 2022 онд эдийн засгийн өсөлтийг бууруулж, 2.5%-д хүргэж болзошгүй байна. Орос-Украины дайн Монгол Улсын гадаад эрсдэлийг нэмэгдүүлснээр гадаад валютын эрэлт өсч, гадаад валютын албан нөөц буурсан

• Өмнөх оны эдийн засгийн өсөлтөд (1.4%) үйлчилгээний болон уул уурхайн салбарын сэргэлт чухал нөлөө үзүүлсэн. Гэхдээ уул уурхайн салбарын эерэг нөлөө нь 2021 оны 1-р улирлаас хэтрээгүй.

• Оюу Толгойн ордын гүний уурхайн олборлолт 2023 оны хоёрдугаар хагаст эхлэх тул МУ-ын эдийн засгийн өсөлт дунд хугацаанд буюу 2023-2024 онуудад хурдсаж 6 орчим хувьд хүрэх төлөвтэй байна.

• Сүүлийн хоёр жилийн хугацааны төсвийн тэлэлт нь бодлогын орон зайг хумиад зогсохгүй, төсвийн алдагдлыг нэмэгдүүлж улмаар урт хугацааны тогтвортой байдалд сөргөөр нөлөөлж болзошгүй.

• Үүнд өндөр өртөгтэй халамжийн хөтөлбөрүүдийг хэт хавтгайруулан хэрэгжүүлсэн нь 2021 оны төсвийн зарлагыг огцом өсгөсөн. Ковид цар тахалтай тэмцэх, мөн эдийн засгийг дэмжих чиглэлээр төсвийн хүрээнд авсан арга хэмжээ нь Засгийн газрын өрийг нэмэгдүүлж ДНБ-ий 92 хувьд хүргэсэн (Монголбанк болон Хятадын ардын банк хооронд байгуулсан своп хэлцлийг оруулан тооцсоноор).

Монгол Улсын хувьд эдийн засгийн өсөлт саарсан, инфляци огцом өссөн, төсөв болон гадаад секторын тэнцвэр ганхсан, өрийн дарамт нэмэгдсэн зэрэг томоохон сорилтуудтай тулгараад байна” хэмээн Дэлхийн Банкны Монголыг хариуцсан суурин төлөөлөгч Андрей Михнев мэдэгдэв. Тэрбээр цааш нь: “Эдийн засгийн тогтворгүй байдал, мөн тулгараад байгаа эрсдэлүүд нь макро эдийн засгийн бодлогод зайлшгүй тохиргоо хийх шаардлагатайг анхааруулж байна. Тухайлбал, инфляцийг мөнгөний бодлогын дунд хугацааны зорилтын хүрээнд тогтворжуулах, Монголбанкны үйл ажиллагааны хараат бус байдлыг хангах, өрийн дарамтыг бууруулахад чиглэсэн төсвийн бодлогыг хэрэгжүүлэх, нийгмийн халамжийг зөвхөн зорилтот бүлгүүдэд чиглүүлэхэд анхаарах нь зүйтэй байна. Түүнчлэн, Монгол Улс хувьд олон тулгууртай бөгөөд тогтвортой эдийн засгийн өсөлтийг бий болгохын тулд бүтцийн шинж чанартай реформуудыг цаг алдалгүй хэрэгжүүлэх шаардлагатай байна” гэж дүгнэлээ.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.162.170
    2022/04/21

    Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт - - www.Hot24.pw

    Хариулах