"Барилга хөгжлийн төв"-ийн хамт олон "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөнд нэгдэж мод тарилаа


“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд "Барилгын хөгжлийн төв" ТӨҮГ-ын хамт олон нэгдэж, өнөөдөр буюу 2022 оны тавдугаар сарын 13-ны өдөр "Үндэсний цэцэрлэгт хүрээлэн"-д мод тарилаа.

Тус төвийн захирал Ц.Амарсанаа үйл ажиллагааг нээж хэлсэн үгэндээ манай улсын хувьд газар нутгийн 80 орчим хувь нь цөлжилтөд өртсөн, байгаль орчны нөхөн сэргээлтэд ихээхэн анхаарал хандуулах шаардлагатай болсон энэ үед үндэсний хэмжээнд мод тарих ажлыг өрнүүлсэн нь цагаа олсон онцгой ач холбогдолтойг онцоллоо.

"Барилгын хөгжлийн төв" ТӨҮГ нь тус хүрээлэнд 2015 онд 300 мод тарьж "Барилгачдын төгөл"-ийг байгуулсан юм.

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.147.79
    2022/05/14

    Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт --- http://Hot24.pw

    Хариулах