Элсэн дээр эрдэнэшиш ургаж байна

С.Гандэлгэр
Өчигдөр 11 цаг 34 минут

Ховд аймгийн Ховд сумын нутагт газар тариалангийн үйл ажиллагаа явуулж буй "Арвижих фарм" ХХК эрдэнэшиш тариалж байна.

Уг компани нь 100 хувь хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар 500 га газарт малын тэжээлийн зориулалттайгаар эрдэнэшиш тариалахаар зорьж байгаа юм.

Энэ талаар УИХ-ын гишүүн С.Бямбацогт хэлэхдээ "Эрчимжсэн мал аж ахуй, усалгаатай газар тариалангийн төслийг хэрэгжүүлж буй ийм үндэсний аж ахуйн нэгжүүд олон болох тусам хүнсний аюулгүй байдлыг хангах, импортыг орлох, экспортыг нэмэгдүүлэх бидний зорилт амжилттай хэрэгжих учиртай. Зөв төлөвлөж, тууштай хөдөлмөрлөж чадвал зорилгодоо хүрч чаддагийн жишээг бодитой харуулж буй АРВИЖИХ ФАРМ ХХК-н хамт олонд баяр хүргэе. Ургац арвин байх болтугай.

Дашрамд хүний нэр барьж худал мэдээлэл тараадаг хүмүүст хэлэхэд надад Ховд аймагт нэг га ногооны газар байтугай нэг хашааны газар байхгүй гэдгийг хариуцлагатайгаар хэлье" гэжээ.

Эх сурвалж: https://www.facebook.com/byamb...




Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.152.205
    Өчигдөр

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт --- www.Hot24.pw

    Хариулах
  • 192.82.87.193
    Өчигдөр

    худалчтай хуулийн хүрээнд яриач.мэлзээд яваад байх шаардлага байна уу.одоо тийм үйлдлийг зогсоох цаг болсоон бямбацогтоо

    Хариулах