Гренландын хойд хэсэгт температур Фаренгейтийн 60 градус хүрч халсны улмаас мөс хурдацтай хайлж далай руу урсаж байна. Тус газарт жилийн дунджаас 10 градусаар илүү дулаан байгааг CNN агентлаг мэдээллээ.
Зөвхөн Гренландад долдугаар сарын 15-17-ны хооронд хайлсан мөсний хэмжээ нь 6 тэрбум тонн ус буюу олимпийн усан санг 7.2 сая удаа дүүргэх ба Баруун Виржиниа мужийг бүхэлд нь бүрхэхэд ч хангалттай хэмжээний ус аж.
Хоёрдугаар сард нийтлэгдсэн судалгаагаар Гренландын мөсөн бүрхүүлийн ёроолд урьд өмнө байгаагүй хайлах хурд ажиглагдаж байгаа нь гадаргуугаас асар их хэмжээний ус хайлж байгаатай холбоотойг тогтоожээ. Энэ ус нь түүний дээд давхаргыг тогтворгүй болгож, мөсийг асар хурдан алдахад хүргэж байгаа юм.
2019 онд 532 тэрбум тонн мөс далайд хайлж байсан үе дахин давтагдах вий гэж эрдэмтэд санаа зовж байна. Тэр жилийн долдугаар сард хэт халсаны улмаас мөсөн бүрхүүл бараг бүхэлдээ хайлж, дэлхийн далайн түвшин 1.5 миллиметрээр өссөн байна. Гренландын бүх мөс нь хайлсан тохиолдолд дэлхийн хэмжээнд далайн түвшин 7.5 метрээр өргөгдөх аж.
Хүний хүчин зүйлээс үүдэлтэй уур амьсгалын өөрчлөлт эхлэхээс өмнө тэнд Фаренгейтийн 32 градусын температурт хүрч байгаагүй. Гэвч 1980-аад оноос хойш энэ бүс нутаг арван жил тутамд Фаренгейтийн 1.5 хэмээр дулаарсан нь дэлхийн дулаарлын дундажаас дөрөв дахин хурдан байгаа юм.
2020 онд эрдэмтэд Гренландын мөсөн бүрхүүл буцах боломжгүй болтлоо хайлсан болохыг тогтоожээ. Охайо мужийн их сургуулийн судлаачид “Ямар ч хүчин чармайлт гаргасан дэлхийн дулаарлыг зогсоож чадахгүй” гэж мэдэгджээ.
Эх сурвалж: CNN
У.Ундрах
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
213.87.138.69
Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт --- www.Hot24.pw
Хариулах202.9.46.79
Хүн төрөлхтөн байгаль орчин ан амьтадын заналт дайсан.
Хариулах