Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий ассамблейн 77 дугаар чуулганд оролцоно

2022/09/05

Засгийн газрын өнөөдрийн хуралдааны шийдвэрийг танилцуулж байна. 

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг:  "Засгийн газрын өнөөдрийн хуралдаанд Гадаад харилцааны яамнаас хоёр асуудал хэлэлцүүлсэн. 

Нэгдүгээрт, ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий ассамблейн 77 дугаар чуулганд оролцох тухай юм.

Энэ удаагийн чуулган нь шийдвэрлэх мөч, харилцан хамааралтай сорилтуудад өөрчлөлт авчрахуйц шийдлүүд сэдвийн хүрээнд есдүгээр сарын 20-26-нд болно. 

Хоёрдугаарт, Дорнын Эдийн засгийн чуулга уулзалтад Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцоно. Эдийн засгийн чуулга уулзалтад оролцох нь улс орны хувьд маш чухал үүрэг гүйцэтгэнэ. Энэ үеэр томоохон төсөл болох Эгийн голын усан цахилгаан станц, төмөр замын асуудал, эрчим хүч нийлүүлэлт, шатахууны тогтвортой хангамж, үнийн талаар ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин тэргүүтэй Засгийн газрын гишүүд, төрийн өмчит компаниудын удирдлагуудтай уулзана" гэлээ. 



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.149.213
    2022/09/06

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт --- www.Hot24.pw

    Хариулах
  • 66.181.160.70
    2022/09/05

    Ээ дээ туслах, зөвлөхүүд нь гэж байдаг л байгаадаа!!! Яаж ч факталж мэдэх хүн шүү!!!

    Хариулах