Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцууллаа. Сүүлийн өдрүүдэд Япон улсын Засгийн газар манай улсад хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүд болон зээл тусламжаа зогсоолоо гэх мэдээлэл цахим орчинд тархаад байсан. Гадаад харилцааны сайд тус асуудалд албан хариу өглөө.
Б.Батцэцэг: "Япон улсын Засгийн газар бүх төсөл хөтөлбөр, зээл тусламжаа зогсоох шийдвэр гаргалаа гэсэн шийдвэр гаргалаа гэх худал мэдээлэл тарсан байсан. Гадаад улсын засгийн газрын нэрийн өмнөөс худал мэдээлэл тарааж буй нь хоёр орны харилцаа, ард иргэдийн хооронд үл ойлголцол, үл итгэлцлийг бий болгох хорлон сүйтгэх үйл ажиллагаа гэж үзэж байна.
Хоёр орны дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой болж байгаа ба нэг жилийн хүрээнд 100 гаруй үйл ажиллагааг зохион байгуулсан. Япон улсын гадаад хэргийн сайдын өнгөрсөн тавдугаар сард хийсэн айлчлал хоёр орны стратегийн түншлэл, хамтын харилцааг улам бэхжүүлсэн үйл явдал болсон.
Мөн БНСУ руу транзит иргэд визтэй болсон гэх худал мэдээлэл өнгөрөгч амралтын өдрүүдэд гарсан ба тухайн үед нь Гадаад харилцааны яам няцаасан албан мэдээг хүргэсэн. Гуравдагч хөрштэй хэрэгжүүлж байгаа бодлогод сөргөөр нөлөөлөхгүй байх, Монгол Улсын нэр хүндийг олон улсын тавцанд тогтвортой байлгаж, нэмэгдүүлэхэд туслалцаа дэмжлэг үзүүлэхийг хүсье. ГХЯ мэдээллүүдийг нягталж байгаа ба нэгтгэн хууль хяналтын байгууллагад хандахаар ажиллаж байна" гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
213.87.149.213
Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт --- www.Hot24.pw
Хариулах