Э.ЦЭНДБААТАРЫН промоутер ЛУ ДИБЕЛЛАГИЙН “төрүүлсэн” ДЭЛХИЙН АВАРГУУД

2023/05/01

Сонирхогчдын боксын ДАШТ-ий хүрэл медальт, Азийн гуван удаагийн аварга МУГТ Э.Цэндбаатар АНУ-д “DiBella Entertainment” багийг төлөөлөн тулалдаж байгаа билээ. Өнгөрсөн долоо хоногт Мексикийн боксчинтой хийсэн тулааных нь дараа “DiBella Entertainment” промоушныг үүсгэн байгуулагч Лу ДиБелла Э.Цэндбаатарын талаар “Тэр бол “мангас”. Нокаут хийж чаддаг, аймшиггүй тулаанч. Түүнд дэлхийн аварга болох бүрэн нөөц бололцоо бий. Бид түүнийг дэлхийн аваргын бүсийг авахад шаардлагатай бүх боломжоор хангана. Өнөөдөр түүний тулааныг дэлхий даяар үзэж байгаад баяртай байна” гэж хэлсэн талаар бид мэдээлсэн.

Тэгвэл энэ удаад Лу Дибелла болон түүний үүсгэн байгуулсан “DiBella Entertainment” промоушнд харъяалагдаж буй дэлхийн аварга боксчдыг танилцуулж байна. 


Лу Дибелла нь 1960 онд төрсөн, энэ жил 63 настай. Мэргэжлийн боксын промоутераас гадна телевиз, киноны продюссероор ажилладаг. Дон Кинг, Боб Арумын түвшинд хүрэхгүй ч гэсэн цөөнгүй боксчныг дэлхийн аварга цолд хүргэсэн хүн юм. Тухайлбал, тэрбээр дунд жингийн домогт аварга Бернард Хопкинс, хүнд жингийн дэлхийн аварга асан Деонтей Уайлдер нарын тулааныг хариуцан зохион байгуулдаг байжээ. 

Түүний хамтарч байсан тамирчдыг харахад гаднын улсын, мөн хөнгөн, дунд жингийн тамирчид харагдаж байгаа юм.  

Одоо түүний багт тоглож байгаа шилдэг тамирчдыг танилцуулья.

Регис Прогрейс- 2019 онд WBA холбооны аварга болоод алдсан бол 2022 онд WBC холбооны аваргын бүс булааж, одоо эзэмшиж байна. 

Тевин Фармер- IBF холбооны super featherweight жингийн аваргын бүсийг 2018-2020 онд эзэмшсэн.

Сергей Деревянченко- 2018 онд IBF,  2019 онд IBF, IBO, 2020 онд WBC холбооны аваргын төлөө өрсөлдөж байсан. 

Иван Баранчик- Беларусийн тамирчин,  IBF холбооны аваргын бүсийг 2018-2019 онд эзэмшиж байсан.  

Ричард Комми- Ганын боксчин, 2019 онд IBF холбооны аваргын бүсийг эзэмшиж байсан

Жорж Камбосос- WBA (Super)IBFWBO  холбооны аваргын бүсийг 2021-2022 онд эзэмшиж байсан. 



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.146.204
    2023/05/02

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт - - - www.Top24.pw

    Хариулах
  • 192.82.85.220
    2023/05/01

    Цэндбаатар нэрээ сольж Чингисийн шанаа гэдэг нэртэй бол

    Хариулах