“Сери А”: “Наполи” 33 жилийн дараа Италийн аварга болов

2023/05/05

Лучано Спалеттигийн дасгалжуулсан “Наполи” баг лиг өндөрлөхөөс таван тойргийн өмнө аваргын болзлоо хангалаа. Тэд сүүлд Удинезе багтай 1:1-ээр тэнцэж, 80 оноотой болсноор хоёрт яваа “Лацио”-гоос 16 оноо илүү гарсан байна.

Неаполийн баг 33 жил завсарласны эцэст түүхэндээ гурав дахь удаагаа улсынхаа аваргы болж буй нь энэ бөгөөд өмнө нь 1987, 1990 онд хоёронтаа түрүүлж байжээ.

Өмнөх хоёр түрүүнд домогт Диего Марадона тэргүүлэн хүргэж байсан бол энэ удаад нигери довтлогч Виктор Осимхен, гүрж хагас хамгаалагч Хвича Кварцхелия нарын гол оролцоотойгоор түрүүлэв.   



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.133.22
    2023/05/06

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт - - - www.Top24.pw

    Хариулах