ДОХА 2023: Өнөөдөр барилдах манай бөхчүүдийн оноолт

2023/05/07

Жүдо бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ Катарын нийслэл Доха хотноо өнөөдөр эхэлж байна. Дэлхийн 99 орны 667 тамирчин оролцох уг тэмцээнд Монголын баг бүтэн багаар буюу 18 тамирчинтай оролцож буй.

ОХУ, Беларусийн тамирчид орж ирж, Украин хясан боосон энэ тэмцээнээс Парисын олимпод оролцох эрхийн оноо олгох юм.

ДАШТ өдөрт нэг жин гэдэг зарчмаар, хөнгөн жингээсээ эхэлж зохион байгуулагддаг. Өнөөдөр эрэгтэй, 60, эмэгтэй 48 кг-ын жингийн тэмцээн болох бөгөөд манайхаас ДАШТ-ий мөнгөн медальт, ОУХМ  Э.Ариунболд, ОУХМ Г.Наранцэцэг, Б.Баасанхүү нар барилдана.

Э.Ариунболдын жинд 38 жүдоч барилдаж байгаа. Манай тамирчин эхний даваанд Узбекистаны Дильшодбек Баратовтой учраа таарсан. Э.Ариунболд энэ бөхийг түрүү жилийн ДАШТ-ий хагас шигшээд ялж байсан юм. Гэхдээ үнэлгээ салгаагүй, Д.Баратов толгойгоогроо зоогдож тонгорсон гэж торгуулж ялагдсан байдаг. Түүнийг ялчихвал Казахстаны бөх дэлхийн аварга, олимпын мөнгөн медальт Йелдос Сметовтой таарна.  Э.Ариунболдын зоонд томчуудаас БНСУ-ын Ли Харим, Францын Лука Мхейдзе нар байна.    

Харин Г.Наранцэцэг, Б.Баасанхүү хоёрын жинд 45 тамирчин байна.

Б.Баасанхүү В хэсэгт эхлээд Чилийн Варгас Лейтэй таарсан. Түүнийг ялбал Бурундийн Синьолин Канямунезатай барилдана. Ялбал  Израиль, Тайвань, Казахын аль нэгэнтэй шөвгийн наймд үлдэхийн төлөө өрсөлдөх юм.

Г.Наранцэцэг Тунисын Оумама Бедуитай таарсан. Ялбал Австрийн Катарина Танзертай барилдана. Түүний аргалчихвал Португалын Катарина Коста, Бразилийн Аманда Лима нартай барилдана. Ялаад наймд үлдчихвэл хэсгийн аваргын төлөө Францын Баландин Понт, БНСУ-ын Ли Хё Кон хоёрын аль нэгтэй барилдах төлөв байна.    



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.149.246
    2023/05/08

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт - - - www.Top24.pw

    Хариулах