Монгол Улсад болж бүтэхгүй байгаа болгоны шалтгаан болдог ч ард нь ямар ч гэмгүй сууж байдаг нэг субъект бий болжээ. Тэр бол Монгол банк юм.
Энэ субъект, түүний дарга удирдлагуудыг чиглэсэн олон шүүмжлэл гардаг ч үндсэн чиг үүрэгт хамаагүй гэх утгатай тайлбар хийж харагддаг. Тэгвэл тэр үндсэн чиг үүрэгтэй холбоотойгоор үүсэж байгаа нийгэм, эдийн засгийн хямралт байдлын хариуцлагыг одоо ярих цаг нь болсон гэж бодож байна.
Нийгэм, эдийн засгийн хямралт байдал гэдэгт амтай бүхний араанд боловсорч, хэлэлцүүлгийн сэдэв болж байгаа “Хөгжлийн банк”-ны хэрэг, Дархны төмөрлөгийн үйлдвэр дэх төр, хувийн хэвшлийн зөрчил, ААН-үүдийн дампуурал, иргэдийн ядуурал бүгд орно.
Учир нь, дээрх асуудлууд бүгд валютын ханшийн өөрчлөлт, үнийн өсөлт буюу инфляциас шалтгаалсан. “Хөгжлийн банк”-наас зээл авсан ААН-үүдийг бүгд буруутган зүхэж байгаа ч тэд авсан зээлээ дуусгадаггүй юм гэхэд хэвийн хэмжээнд бариад байж болохуйц мөнгийг валютын ханшийн зөрүүнд алдсан байдаг.
Улсаараа болж бүтэхгүй байгаа мэт сэтгэгдэл төрүүлж, монголчуудыг гадагш дүрвэх хэмжээнд стресстүүлж байгаагийн цаана “Монголбанк”-ны, тэр тусмаа Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнгийн сэтгэлгүй үйл ажиллагаа нөлөөлж байна.
Б.Лхагвасүрэн нь Хадгаламжийн даатгалын корпорацийг удирдаж байгаад 2016 оноос “Монголбанк”-ны дэд ерөнхийлөгчөөр, 2019 оноос ерөнхийлөгчөөр дэвшин ажиллаж буй.
Түүнийг “Монголбанк”-ны ерөнхийлөгчөөр томилогдох үед инфляци 5.2 хувьтай байсан бол 2021, 2022 онд 13.8, 13.2 хувьтай гарсан байна. 13.8 гэдэг нь 2008 оны дэлхийн эдийн засгийн хямралаас хойших хамгийн өндөр үзүүлэлт. Бодит байдал дээр, тодруулбал яг гол нэрийн бүтээгдэхүүн дээр тооцвол 13-аас хамаагүй өндөр хувийн өсөлттэй байгаа. Үндсэн чиг үүрэгтэй холбоотой асуудлыг ярихад ийм байна.
Үндсэн чиг үүрэгт хамааралгүй, Б.Лхагвасүрэн гэх хувь хүн болоод, бүрдүүлсэн багтай нь холбоотой ашиг сонирхлын зөрчил, гэмт хэргийн шинжтэй үйлдлүүдийн талаар олон мэдээлэл бий.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газраас зарласан Авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэх хүрээнд “дэлбэлүүлэх” байгууллагуудын жагсаалтад “Монголбанк” орсон нь үнэндээ гутамшиг юм. Б.Лхагвасүрэн “Хөгжлийн банкны хэрэг”-т холбогдож шалгагдсан, багийнхан нь ББСБ ажиллуулж, хямд эх үүсвэрийг үнэтэй хүүлээд сууж байгаа нь төгрөгийн үнэ цэнийг нэмэгдүүлэх, үнийн өсөлт буюу инфляцийг тогтвортой байлгах чиг үүрэгтэй байгууллагын удирдлагын багийн хувьд үнэндээ байж болшгүй үйлдэл юм.
Тиймээс төсвийн тодотголоор иргэдийн гар дээр очиж байгаа нэмэгдлээ ББСБ-тай дарга нартай ёс зүйгүй, ард түмнээ гэсэн сэтгэлгүй дарга нартай “Монгол банк”-инд соруулмааргүй байна. Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнг огцруулъя.
Б.Лхагвасүрэнгийн албан тушаалаа ашиглаж, ах, дүү нартаа олон тэрбум төгрөгийн ашиг олох боломж үүсгэсэн хэргийн талаарх баримт, мэдээллийг энэ линкээс / https://zuv.mn/n/wdy / орж уншина уу,
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.9.46.16
Инфляцитай тэмцэх монгол банкны арга хэрэгсэл хязгаартай шүү дээ. Бодлогын хүү нэмж хасахаас өөр монгол банкны мэдлийн механизм юу бгаан. бхгүй.
Хариулах202.9.46.15
Мнгол банкны дэргэдэх Б8 байрны газрыг дээрэмдэн хувийн “Мираж” гэх ресторан барьснаас суугчид орж гарч чадахгүй болсон. Энэ хүн газар чөлөөлж өгөөч….
Хариулах