Эмэгтэй багийн ахлагчийн уруул дээр үнссэн Испанийн хөлбөмбөгийн холбооны тэргүүнд эрүүгийн хэрэг үүсгэжээ

Zuv.mn
2023/08/26

Австрали, Шинэ Зеландад болсон хөлбөмбөгийн эмэгтэйчүүдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлсэн Испанийн шигшээ багийг эх орондоо ирэх үеэр багийн ахлагч Эрмосогийн уруул дээр үнсэж, зохисгүй байдал харуулсан Хөлбөмбөгийн холбооны тэргүүн Рубиалест эрүүгийн хэрэг үүсгэжээ. Испанийн хэвлэлүүд энэ талаар мэдээлсэн байна. Хэргийг хохирогчийн өргөдлөөр үүсгэсэн гэж хэвлэлүүд баталж байгаа юм.

Өмнө нь хөлбөмбөгийн дэмжигчид Рубиалесыг уг үйлдлийнхээ төлөө албан тушаалаасаа огцрох ёстой гэж шаардахад тэрбээр шаардлагыг хүлээж аваагүй юм. Олон улсын хөлбөмбөгийн холбооны Сахилга батын комисс мөн энэ асуудлыг анхааралдаа авч, шалгалт явуулж эхэлжээ.   





Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 203.91.115.45
    2023/08/26

    Булгантуяаг сайд болоход шуналтайгаар үнссэн Баттөмөр Даваасүрэн нар ч гэсэн асуудалтай юм биш үү

    Хариулах