Н.Батсуурь бууршгүй хүчит, Ч.Санжаадамба үнэн зоригт чимэг нэмжээ


Тулгар төрийн 2228 жил, Их Монгол Улсын 813 жил, Ардын хувьсгалын 98 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд шөвгөрсөн бөхчүүдэд чимэг олгодог. Энэ дагуу Үндэсний Их баяр наадамд зодоглож, шөвгөрсөн бөхчүүдэд дараах цол чимгийг нэмжээ.

Тодруулбал, найм давж үзүүрлэсэн Улсын аварга Н.Батсуурьт "Бууршгүй хүчит", долоо давж их шөвөгт үлдсэн Улсын арслан Ц.Содномдоржид "Саруул сайжрах", Улсын гарьд Б.Гончигдамбад "Хуурнан шуугигч", зургаа давж дунд шөвөгт үлдсэн Улсын аварга Ч.Санжаадамбад "Үнэн зоригт", улсын аварга С.Мөнхбатад "Цогт гарамгай", Улсын арслан П.Бүрэнтөгсөд "Үнэн зоригт" чимэг нэмжээ. Мөн тав давсан Улсын харцага Б.Бат-Өлзийд "Өсөх идэр", Улсын начин Э.Энхбатад "Улам нэмэх", Улсын начин Д.Цэрэнтогтоход "Өсөх идэр" чимэг тус тус олгожээ



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна