“Apple” компани хуучин загварын ухаалаг утасны ажиллагаагаа удаашруулдаг байсан нь илчлэгдлээ

2020 оны 02 сарын 11

Францын хэрэглэгчдийн хэрэг эрхлэх газар “Apple” компанийг өмнөх загварын ухаалаг утасныхаа ажиллагааг зориудаар удаашруулсныг нь илрүүлэн 25 сая еврогийн торгууль ногдуулжээ. Тэгвэл “Apple” компани хэрэглэгчиддээ мэдэгдэлгүй ийм үйлдэл гаргаж байсан даа уучлал гуйн, буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрөн торгуулиа зохих ёсны дагуу төлөхөөр болов. Тухайн үед тус компанийн төлөөлөгч утасны цэнэгийг хэмнэхийн тулд ийм зүйл хийж байсан гэж мэдэгдсэн удаатай.

Лидиум-ион технологийн батарей удаан хэрэглэгдэх тусам цэнэг нь суларч, ачаалал өндөртэй ажиллагааг хангаж дийлэхгүй болдог аж. Учир нь програмын өндөр ачаалалтай үед, эсвэл орчны температур бага үед гэнэт унтрах зэрэг үзэгдэл илэрдэг гэж “Apple” компаний зүгээс тайлбарлалаа.

Мөн “Apple” компани баталгаат бус хуучин "iPhones"-ийн батерей солих үйлчилгээний үнийг 119-аас 39 ам.доллар болгон хямдруулжээ.

Х.Дэлгэрэх

Эх сурвалж: ChannelNews

Сэтгэгдэл (0)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.