"Саруул тэнгэр 2" хотхоны 103 дугаар байрны II орцыг тусгаарлалаа


Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороонд байрлах "Саруул тэнгэр 2" хотхоны 103 дугаар байрны II орцны оршин суугчаас коронавирусийн халдвар илэрч, тус байранд өнөөдрийн 07:00 цагаас эхлэн хөл хорио тогтоон, цагдаагийн хамгаалалтад авлаа.

Дүүргийн Онцгой комиссоос тухайн орцны иргэдийг PCR шинжилгээнд яаралтай хамруулахаар ажиллаж байна хэмээн мэдээллээ. 




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна