ЭМЯ: Коронавирусийн 602 тохиолдол шинээр бүртгэгдлээ


Сүүлийн 24 цагийн хугацаанд коронавирусийн халдварын 602 тохиолдол шинээр бүртгэгдсэн байна. Ингэснээр манай улсад бүртгэгдсэн халдварын тоо 1820  боллоо.

Шинээр бүртгэгдсэн 602 тохиолдол бүгд дотоодын халдвар байна. Үүний 514 нь Улаанбаатар хотод бүртгэгдсэнээр нийслэлд өвчлөлийн тоо 8906 боллоо.

Сүүлийн 24 цагт аймаг орон нутагт 88 тохиолдол бүртгэгдсэн.

Аймгууд дахь батлагдсан тохиолдлын тоо /сүүлийн 24 цагт, нийт/: 

- Хөвсгөл- 3

- Ховд- 11
- Булган- 4
- Сэлэнгэ- 4
- Архангай- 17
- Баянхонгор- 1
- Өвөрхангай- 5
- Төв аймаг- 12
- Хэнтий- 1
- Дархан-Уул-19 
- Орхон- 11

Дорноговь, Сүхбаатар, Говьсүмбэр, Завхан, Увс шинэ тохиолдол бүртгэгдээгүй байна.

Сүүлийн 24 цагийн хугацаанд 282 хүн эдгэрч, эмнэлгээр гарсан байна. Түүнчлэн 60 гаруй насны нэг хүн коронавирусийн улмаас нас баржээ. Улмаар тус өвчний улмаас нас барсан хүний тоо 12 болжээ. 





Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна