“COVID-19”-өөр өвдөөд эдгэрсэн бол 3 сарын дараа вакцин хийлгэнэ


Вакцины талаар иргэдийн асуултад УОК болон албаны хүмүүсийн хариулсан хариултын заримаас хүргэж байна.

 
-Жирэмсэн хүн вакцин хийлгэж болох уу?
 
-Одоогоор бүрэн судлагдаагүй тул хийлгээд хэрэггүй.
 
-Хөхүүл ээжүүд хийлгэхэд хүүхдэд сөргөөр нөлөөлөх үү?
 
- Хөхүүл ээжүүд хийлгэж болно. Зарим тохиолдолд хөхний сүүгээр дамжиж дархлаа тогтох тухай ч ойлголт бий.
 
-Өмнө нь ковидоор өвдсөн хүмүүс хэдэн сарын дараа хийлгэх вэ?
 
- Өвдөөд эдгэрсэн бол 3 сарын дараа вакцин хийлгэнэ.
 
-Вакцин өвчин үүсгэх үү?
 
-Амьд вирус биш тул өвчин үүсгэхгүй.
 
-Хавдартай хүн хийлгэж болох уу?   - Хавдрын эм, эмчилгээтэй бол хийлгэж болохгүй.   

-Элэгний өвчтэй хүмүүс хийлгэж болох уу?   - Элэгний вирус идэвхжил өндөр бол хийхгүй.

 
 -Хоёр дахь тунгаа хийлгээд хэд хоногийн дараа дархлаа тогтох вэ?
 
-Хамгийн чухал нь эхний тунгаас дараагийн тун хүртэл халдвар авахгүй хэрэгтэй. 2 тунгаа хийлгэж дуусаад 14 хоногийн дараагаас дархлаа бүрэн тогтоно.

-Эхний тунгаа “Астразенека”-гийн вакцин хийлгээд 2 дахь тунгаа өөр вакцин хийлгэж болох уу?  

-Анагаах ухааны үүднээсээ бүрэн боломжтой боловч эрсдэлгүй байхын тулд ижил үйлдвэрийн вакцин 2 тун хийлгэх хэрэгтэй.

 
-Хүн амын хэдэн хувийг вакцинжуулж байж сүргийн дархлаа тогтох вэ?
 
- Хүн амын 60 хувийг вакцинжуулж байж тогтоно.
 
-Хоёр тун вакцин хийлгэж дархлаа тогтсоныг хэрхэн нотлох вэ?
 
- Хоёр дахь тунг тариулсны дараа гэрчилгээ олгоно.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна