"Токио 2020" ХОЙШЛОГДОЖ, ирэх оны долдугаар сард БОЛНО

2020 оны 05 сарын 30

Япон Улс 56 жилийн дараа Олимпийн тоглолтыг эх орондоо зохион байгуулах эрхээ авч Tokyo 2020 болох байлаа. Харамсалтай нь шинэ төрлийн коронавирусийн нөхцөл байдлаас шалтгаалан “Токио-2020” зуны Олимпийн наадам бүр мөсөн цуцлагдах магадлалтайг Олон Улсын Олимпийн хорооны Ерөнхийлөгч Томас Бах тавдугаар сарын 20-ны өдөр мэдэгдсэн юм. Иймд Япон Улсын Засгийн газар болон Токио хотын захиргаа, Олон Улсын Олимпийн Хороо хамтарсан гурван талт уулзалтыг хийсэн байна.

Тус уулзалтаар Олимпийн тоглолтыг 2021.07.23-2021.08.08-ны хооронд, Паралимпийн тоглолтыг 2021.08.24-2021.09.05-ны өдрүүдэд тус тус зохион байгуулах шийдвэрийг гаргажээ. Зуны Олимпийн наадам түүхэндээ 5 удаа цуцлагдаж байжээ. Харин хойшлогдсон нь анхны тохиолдол болж байна. 

Ерөнхий сайд Шинзо Абэ 2021 онд зохион байгуулах Олимпийн наадмыг хүн төрөлхтөн коронавирусийн цар тахлыг ялан дийлсэн баярын наадам хэлбэрээр зохион байгуулахаа илэрхийлсэн байна. Тэрбээр, “Олимпийн наадмыг зохион байгуулахад шинэ төрлийн коронавирусийн эсрэг вакцин гаргаж авсан байх шаардлагатай” гэдгийг онцлон хэлэв. 
    
 

Сэтгэгдэл (0)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.