Байнга тамлаж зовоодог эзнийхээ толгойг тасдаж, амийг нь хороожээ

2020 оны 07 сарын 30

Тэмээ бол хуурай, халуун уур амьсгалд тэсвэртэй, говийн гайхамшиг болсон сүрлэг сайхан амьтан. Тэмээний сүү, ноос болон махыг нь хэрэглэдэг. Монголчууд эрт дээр үеэс таван хошуу малаа дээдэлж, энэрэнгүй хандсаар ирсэн зарчимч, жудагтай ард түмэн билээ. Тэгвэл эсрэгээрээ мал амьтнаас зөвхөн ашиг харж, хатуу ширүүн нөхцөлд зэрлэг бүдүүлгээр хандах эзэд ч бас байдаг ажээ. 

''Өт хүртэл биед нь хүрэхээр арвалздаг'' гэгчээр наад захын ус, хүнс, хоргодох байраар хангаагүй байж амьтны хайрыг хүртэнэ гэдэг үлгэр. Тэмээ ч бай, муур ч бай ямар ч амьтныг арчилж, наад захын хэрэгцээг нь хангах нь эзэн хүний үүрэг. Уг хэрэгцээг нь хангаж чадахгүй тамлаад байвал ямар ч амьтан догшрох нь цэцэрлэгийн хүүхэд ч ойлгом тодорхой зүйл. 

 

Tied in the Heat All Day, Angry Camel Bites off Owner's Head

Энэтхэгийн Ражастан хотод нэгэн цочирдом үйл явдал болж олныг сандаргажээ. Уржарам нэрт нэгэн залуу өөрийн амин хувийг бодохоос биш олон хоног ус, хоолгүй яваа тэмээндээ огтхон ч санаа тавьдаггүй нэгэн байлаа. Тэр зориудаар тэмээгээ халуун наранд уяж зогсоодог байсан бөгөөд энэхүү амьтан тамласан нүгэлт үйлдлээ юман чинээ боддоггүй байжээ. 

Түүний хувьд тэмээ нь зүгээр амьгүй, ачааны машин гэсэн үг. Гэхдээ машинд шатахуун хийж хөдөлгөдөгтэй адил тэмээндээ ус өгч, сүүдэр газар зогсоохгүй дээ.

Цөлийн халуун наранд хүн нарнаас хамгаалах шүхэр, хэрэгсэлгүйгээр 30 минут ч тэсэхгүй. Гэтэл бүтэн өдөржин халуунд уух усгүй зогссон тэмээ яаж тарчилж, зовоо бол?

Эзэн нь бүтэн өдөржин зогсоосныхоо дараа гарч ирээд уяаг нь тайлах үед тэвчээр нь барагдаж, зовлонгийн туйлд хүрсэн тэмээ нь догширч, эзэнрүүгээ дайрч гарав. Аргагүй шүү дээ. Тэмээг буруутгах ямар ч шалтгаан байхгүй, ОЮУН УХААНТ хүн атлаа хэмжээлшгүй ТЭНЭГ байсан эзнийх нь 100% БУРУУ. 

Тэмээ эзнээ хүзүүнээс нь зуурч өргөөд газарлуу шиджээ. Хүзүүг нь зажилж, толгойг нь биеэс нь салгасан байна. Уурлаж догширсон тэмээ тосгоны бусад хүмүүсрүү ч дайрахад бэлэн байсан ба 25 хүн нийлж байж тэмээг номхруулсан гэнэ.

Овоо босгоогүй бол шаазгай юунд суух вэ? Амин хувиа хичээсэн үзэл, амьтны эрхийг зөрчсөн ухаан муутын дээд үйлдэл нь харгис эзнийг амиа алдахад хүргэжээ. Хүртэх ёстойгоо л хүртэж гэх нутгийн иргэд ч байсан байна. 

Эх сурвалж: ЗӨВ.МН

Сэтгэгдэл (0)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.