Хөххот, Тунляо зэрэг хотуудад Хятадын танк, хуягт машинууд ороод ирчихсэн...

2020 оны 09 сарын 06

ӨВӨРМОНГОЛЧУУДЫН "ТАМГА ХӨЗӨР"

01. Хятад торгон хөшигний цаана үргэлжлэж байгаа төрийн бодлого асар нарийн л даа. Дэлхийд хамгийн том цөмийн хог булшлах цэгийг сонгосон газар нь Өвөрмонгол, Шинжаан, Төвдийн яг голд, бас болоогүй Монгол улс Казакстанаас 500 км-ийн байрлалтай Зя Юй Гуань нэрт газарт байрласан байдаг юм. Энэ бол арваад жилийн өмнөөс эхлэсэн төсөл бөгөөд алдарт Арева компанитай хамтарсан уг төслийн өртөг 60 тэрбум гээд бод доо. Гэхдээ энэ өндөр өртөгтэй төсөл 600 тэрбумын ашиг олох юм гэж уншиж байсан. Хятад Америкийн худалдаанаас өмнөд хөршийн олдог ашгаас давсан гэвэл та бүхэн итгэх үү? Төсөл хэрэгжих газрын мөн мундаг "ухаалаг" сонгосон байгаа юм шүү.

02. Өвөрмонголд өрнөж байгаа үйл явдлын талаар бичих байх гэсэн чинь юун цөмийн хаягдал яриад унав гэж зарим уншигчид битгий гайхаарай. Хятадад өрнөж байгаа үйл явдлыг их холоос нэлээд өндрөөс ажиглаж, үнэлж цэгнэх хэрэгтэй гэдэг утгаар ийм оршилоор эхлэсэн юм. Тэр дагуу ажиглаж үзэх юм бол асуудлын тайлал аяндаа тайлагдах болно. Манай улсад амьдарч байгаа өвөрмонголчууд "Си Зиньпин дарга тийм муу хүн биш ээ? Завсар заальхайгаар нь дунд шатны удирдагчид бужигнуулаад байна." гэсэн утгатай зүйл ярьсан байна лээ.

03. Тэр дунд шатны удирдагчид хэн байж таарах вэ? Гадаад ертөнцөд тэр дунд шатны төрийн тайганыг Хятадын Коммунист намын төв хорооны улс төрийн товчооны гишүүн, нарийн бичгийн газрын дарга нарын нэгдүгээр нарийн бичгий н дарга Ван Ху Нин хэмээн нэрлэж байгаа нь нэг их хол зөрөхгүй байх аа. Үнэндээ дунд шатны биш дээдийн дээд шатны хүн гэсэн үг л дээ. Эдүгээ 64 настай дээд шатны удирдагч гэдэг бол Хятадын хэмжүүрээр залуу талдаа орно. Зян Зөмин, Ху Зиньтао, өдгөө Си Зиньпингийн бодлогын гол зөвлөгч гэхээр мундаг том сэцэн сийрэг толгойтой нэгэн байж таарах нь ойлгомжтой.

04. Хэт зүүний үзэлтэй гэгддэг Ван Ху Нингийн зөвлөлгөө Хятадын нөхцөл байдлыг даамжруулж самууруулаад байна гэж гадны ажиглагчид дүгнэж байна. Түүний үгэнд хэт итгэж бодлогын алдаа ойр ойрхон гаргаад байгаа Си Зиньпин даргыгаа хятадууд өөрсдөө "加速师" буюу "Хурдасгуур" гээд хочлочихжээ. Хятад гэж сайхан улс байлаа. Түүний мөхлийг хурдасгав. Хятадын Коммунист Нам гэж гайхалтай хүчирхэг тогтолцоо байлаа. Түүний сүйрлийг хурдасгалаа гэдэг утгаар ийм хоч өгөөд байгаа хэрэг л дээ.

05. Си Зиньпин цагтаа үндэсний бодлогын хувьд маш зөв зүйтэй үг ярьдаг, аядуу зөөлөн бодлого баримтладаг байсан юм аа. Гэтэл яахаараа гэнэт түүний үг яриа, үйл хөдлөл гэнэт ийнхүү 180 градус эргэдэг билээ гэж та бүхэн гайхаж байна уу? Түүний цаад нууц нь Өвөрмонголчууд өөрсдөө тэр болгон мэддэггүй байж болох "Тамга хөзөрт" байгаа бөлгөө.
Одоо хятад улс маш хүнд хэцүү нөхцөл байдлын дунд байна. Ийм хүнд нөхцөлд байгаа хэр нь яахаараа маш аядуу зөөлөн Өвөрмонголчуудын бичиг соёлоор оролдож өөртөө лай гай хураадаг билээ гээд бодоод үзэх хэрэгтэй л дээ. Тэр тамга хөзөр юу байж таарах вэ?

06. Хятадууд өрнөдийнхөнтэй, тэр дундаа Америкчуудтай хэлэлцээр хийхдээ гартаа атгаж байгаа хамгийн том тамга хөзөр нь бас л нөгөө "Газрын ховор элемент" гээч болой. Өндөр технологийн амин сүнс хэмээн хэлж болохуйц газрын ховор элементийн 90 хувийг Хятад улс боловсруулан гаргаж байна. Тэрхүү нандин нөөцийн 95 хувь нь зөвхөн Өвөрмонголд байгаа гээд ярьвал уншигч танд нэгэн төсөөлөл, үйл явдлын өрнөлийн ерөнхий дүр зураг тодорч байна уу?

07. Судлаачийн хувьд миний таамаглаж байгаагаар Өвөрмонголд өрнөж байгаа үйл явдлын эцсийн үр дүнд өвөрлөгч ахан дүүс маань монгол бичгээ хуучин хэвээр сурч хэрэглээд эхлэнэ. Харин энэ дуулианаар Хятадын эрх баригчид Өвөрмонголд нэлээд хатуу чанга засаглал тогтоосноор өөрсдийн далд зорилгодоо хүрнэ гэж дүгнэхэд хол зөрөхгүй байх аа. Энэ бол бичлэгийн эхэнд дурьдсан Ван Ху Нин нэрт Хятадын шинэ цагийн "төрийн тайганы" том стратегич, улс төрийн бодлоготны хувьд өргөн цар хүрээтэй талбар дээр харсан "холч бодлогын" тусгал мөн байж таарна. Өөрөөр хэлбэл Хятадын нөхцөл байдал маш хүнд хэцүү байна. Хятад улс муугаар бодоход задарч бутраад Шинжаан Төвдийг алдаж болно. Харин Өвөрмонголыг яасан
ч алдаж болохгүй гэдэг далд бодлого байгаа. Болдогсон бол Өвөрмонголыг хурдан хятадчилаад өөрийн болгоод авах юмсан гэдэг санаархал нуугдаж байгаа хэрэг.

08. Өвөрмонголчуудын тэмцлийг гадаад ертөнцөд 1980-аад оны эхэн үеийн Польшийн "Эв санааны нэгдэл" олон нийтийн хөдөлгөөнтэй зүйрлээд эхлэлээ. Түүнд жижигхэн гэлтгүй Монгол улсын маань нөлөө хүч маш их байгааг дурьдаж байна. Хэрвээ Өвөрмонголд өрнөсөн эсэргүүцэл хөдөлгөөн ширүүсээд эхлэвэл Хятад даяар хуурай түлээ шиг дүрэлзээд эхлэх олны зэвүүрхэл дургүйцэл бэлэн зэхээний бүрэлдсэн байгааг ажиглан суух үлдлээ дээ.

09. Энэ дашрамд дурьдахад Хөххот, Тунляо зэрэг хотуудад Хятадын танк, хуягт машинууд ороод ирчихсэн байгаа. Бас тусгай хүчний цэргүүд олон арван автобусаар нэмэгдэн ирсээр байна. Гэхдээ 1989 оны оюутны хөдөлгөөнийг дарсан шиг нялаад нядлаад хаячихгүй байлгүй дээ. Яагаад гэвэл дэлхий нийтээрээ Өвөрлөгч ахан дүүсийн маань шудрага тэмцлийг нүд цавчилгүй ажиглан харж байна. Нэг лайк, нэг шэйр энэхүү шудрага тэмцэлд оруулж байгаа маш том хувь нэмэр юм шүү.

Хятад судлаач Д.Болдбаатар

Сэтгэгдэл (5)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
2020 оны 09 сарын 07
66.181.161.99
монгол

одоо залуучууд хятад бидны мөнхийн дайсан гэдгийг ойлгох хэрэгтэй сүүлийн үед залуучууд арай л хөнгөн болоод баыга шүү

2020 оны 09 сарын 07
122.115.230.123
hujaa bish

uhej dald orvol taarsan hujaa nar, ertontsois dald oroosoi

2020 оны 09 сарын 06
202.55.188.82
Zochin

Sain temst demjij b a

Зочин(202.126.88.207)
2020 оны 09 сарын 07

Дэмжиж байна гэхдээ бас санаа зовож байна шүү

Erdenebaatar (174.192.147.227)
2020 оны 09 сарын 07

Demjij bainaa!!!!!