ХӨСҮТ-ийн нэр бүхий албан тушаалтнуудыг авлига авсан байж болзошгүй гэж саатуулжээ


Авлигатай тэмцэх газраас мөрдөн шалгах ажиллагаа явуулж Халдварт өвчин судлалын нэгдсэн төвийн Лабораторийн албаны дарга С.Энхзаяа тэргүүтэй зарим ажилтан, албан тушаалтнууд нь ковидын үед лабораторийн хэрэгсэл шууд худалдан авалтын гэрээ байгуулахдаа зарим аж ахуй, компаниудад давуу байдал бий болгосон эсэхийг шалгаж байгаа талаар эх сурвалж мэдээллээ.

Дээрх ажилчид нь компаниудын захирлуудтай тохиролцон үндсэн үнээс өндөр худалдан авалт хийж түүнийхээ хариуд их хэмжээний хахууль авсан байж болзошгүй байгаа аж.

Уг үйлдэлд шалгалтын ажиллагаа хийхэд дээрх ажилтнуудын хамаарал бүхий этгээдийн гэрээс нь 150 сая төгрөг олдсоныг хурааж зарим хэрэгт холбогдсон хүмүүсийг хорих 461 дүгээр ангид саатуулсан байна.



Сэтгэгдэл (4)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 124.158.67.237
    2021/08/18

    Өвчний хажуугаар идэж уух нь ихэдчих юмаа. Авсандаа аваад орох юм шиг

    Хариулах
  • 43.242.243.89
    2021/08/18

    Шорондоо ороод үхэж байдаа таарсан нохойн гөлөгнүүд үр удмаараа хараагдаж үр үндэсгүй болоосой

    Хариулах
    • 202.126.89.176
      2021/08/18

      Хэлж болноо ийм муухай угийг хэрэглэхгуй бсан нь оорт чинь буян болно

    • 202.126.88.234
      2021/08/18

      Ямар муухай хэлдэг юм бэ. Арай ч дээ