Коронавирусийн III тунд 3,235 хүн хамрагдсан байна


Улаанбаатар хотод өнөөдөр коронавирусийн эсрэг дархлаажуулалтын явуулын хоёр, суурин 45 цэг 09:00-17:00 цагт ажиллана.

Эдгээр цэгт 59 багийн 397 эмч, ажилтан ажиллаж, 5,058 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөсөн байна.

Нийслэлийн хэмжээнд өчигдөр уг вакцины I тунд 721, II тунд 2,589, III тунд 3,235 хамрагдсанаар нийт 6,545 иргэнийг дархлаажуулжээ. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын I тунгийн хамралт 73.8, II тунгийн хамралт 68.5 хувь байна.

Мөн зорилтот бүлгийн буюу 2,576 жирэмсэн эх, 12-15 насны 51,179, 16-17 насны 21,995 хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдсан байна гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна