Өндөр настай иргэн гудамжинд суугаагаараа амиа алдсан байжээ


Хан-Уул дүүрэгт 70 настай эрэгтэй хүн гудамжинд суугаагаараа амиа алдсан гэх хэрэг энэ сарын 24-нд гарчээ. Тодруулбал тухайн иргэнийг анх олсон иргэн эмнэлгийн байгууллагад хандсан боловч, хэдийн хожимдсон байжээ. Талийгаач нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ийн амиа алдсан байж болзошгүй аж.

Иймд иргэд та бүхэн гудамжинд ухаангүй байгаа хүнд тусламж үзүүлж, цаг алдалгүй эмнэлгийн байгууллагад хандахыг уриалж байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна