Өнөөдөр Засгийн газар ээлжит бусаар хуралдана

Х.Есү
2023/10/24

Засгийн газар долоо хоног бүрийн лхагва гарагт хуралддаг. 

Харин өнөөдөр ээлжит бусаар хуралдах тов гарчээ. Учир нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах Киргиз Улсын нийслэл Бишкек хотноо 2023 оны аравдугаар сарын 24-26-нд болох ШХАБ-ын гишүүн орнуудын Засгийн газрын тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд оролцож, Бүгд Найрамдах Киргиз Улсад ажлын айлчлал хийх юм. 

Өнөөдрийн хуралдаан 11 цагт эхлэх ба хэлэлцэх асуудал одоогоор тодорхойгүй байна. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна