Приус машинтай усанд унаж, нэг зорчигч нас баржээ

Zuv.mn
2023/11/07

Суудлын автомашинтай зорчиж яваад Хэрлэн голын усанд осолдож нэг иргэн амиа алджээ.

Тодруулбал, Дорнод аймгийн Баянтүмэн сумын нутагт гурван зорчигчтой суудлын автомашин “Хэрлэн” голын усанд суусан тухай дуудлагыг арваннэгдүгээр сарын 06-нд ОБЕГ хүлээн авчээ. 

Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын алба хаагчдыг очиход иргэн Э “Приус 30” загварын автомашиныг жолоодож яваад “Хэрлэн” голын усанд унаж, автомашины жолооч Э /53 настай, эрэгтэй/, зорчигч Б /54 настай, эрэгтэй/, Ч /53 настай, эрэгтэй/ нар сумын Эрүүл мэндийн төвд хүргэгдсэн байсан тул автомашиныг уснаас гаргаж, тус сум дахь Цагдаагийн хэсгийн мөрдөгчид хүлээлгэн өгсөн байна.

Улмаар нэг иргэн сумын Эрүүл мэндийн төвд хүргэгдэн очсоны дараа нас барсан тухай мэдээллийг сумын Эрүүл мэндийн төвөөс аймгийн Онцгой байдлын газарт мэдэгджээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна