“Ах, дүү ялагч хотууд” олон улсын төслийн танилцуулга, ахмад дайчдын уран бүтээлийн үзэсгэлэн ОХУ-ын Санкт Петербург хотод өчигдөр болжээ. Арга хэмжээнд Ленинград муж, ОХУ-ын ГХЯ, Беларусь, Монголын консулын газар, Шанхайн хамтын ажиллагааны нийгэмлэгийн нарийн бичгийн дарга нарын газар, БРИКС+-ийн зохион байгуулах хороо, Оросын газарзүйн нийгэмлэг зэрэг байгууллагын төлөөлөгчид оролцсон байна.
Төслийн зорилго нь эх оронч үзлийг Монгол, ОХУ, Беларусьт сурталчлах явдал бөгөөд Монголын Халх гол , ОХУ-ын Большое Заречье, Беларусийн Хатынь ах, дүү хот болсон аж.
Аугаа их, эх орны дайны 80, Халхын голын ялалтын 85 жилийн ойг угтаж хийж байгаа энэ арга хэмжээг ирэх сард Беларусийн Хатыньд, 2024 онд Монголд болох юм байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
139.5.219.46
Албаны яриа хэллэгт ах дүү гэдэг үгийг хэрэглэх хэрэггүй дээ зохимжгүй
Хариулах