Н.Ундрах: Д.Сүндийг суллагдсаныг мэдээгүй. Одоо надад хамаагүй

Zuv.mn
Өчигдөр 11 цаг 12 минут

“Нэткапитал” ББСБ-ын ТУЗ-ийн дарга асан Д.Сүндийг өчигдөр/2023.11.09/  магадлангаар оруулж, суллажээ. 

Д.Сүндий нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, эхнэрээ хэрцгийгээр зодсон хэргээр шалгадаж байхдаа цагдаагийн алба хаагчид хахууль өгсөн нь тогтоогдсон. Шүүхээс түүнд  2021 оны арванхоёрдугаар сард нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, гурван жилийн хорих ял оноосон байдаг. 

Тэрбээр хоригдож байх хугацаандаа ч эхнэр Н.Ундрахыг удаа дараа дарамталж, хүүхэд нь гэрээс нь хөөж байсан талаар эхнэр нь хэвлэлд ярилцлага өгсөн байдаг. 

Д.Сүндийг суллагдсан талаар Н.Ундрахаас тодруулахад "Одоогоор суллагдсан талаар мэдээгүй байна. Над руу холбогдоогүй. Нийт ялынхаа 50 хувийг биеэр эдэлсэн тул магадлангаар суллагдсан байх. Одоо надад хамаагүй асуудал болсон" гэх мэдээллийг өглөө. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна