"Голомт" банк Г.Төмөрбаатар 2.8 сая ам.долларын дүн бүхий гүйлгээ хийж байгаагүйг тодорхойлжээ

Х.Батсайхан
Өчигдөр 18 цаг 08 минут

СБД-ийн МАН-ын хорооны дарга асан Г.Төмөрбаатарыг АТГ-аас шалгаж байгаа билээ. Түүнийг Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг рүү 2.8 сая ам.доллар шилжүүлсэн байж болзошгүй гэсэн мэдээлэл хэвлэлээр гарсан үнэндээ тийм зүйл болоогүй, “Голомт” банк алдаа гаргаж төгрөгийг ам.доллар гэж шивж алдаа гаргасан гэдгийг тэрбээр манай сайтад өгсөн тодруулгадаа өгүүлсэн. Тэгвэл “Голомт” банк түүнийг 2.8 сая ам.долларын гүйлгээ хийж байгаагүйг батлан тодорхойлолт гаргаж өгчээ.

Тэрбээр өөрөө тайлбартаа "Надад Ч.Сайханбилэг рүү шилжүүлэх 2,8 сая доллар байхгүй. Амьдралдаа тийм их мөнгө барьж ч байгаагүй, тийм эх үүсвэр ч байхгүй. 
Голомт банк төгрөг, доллар андуурч шивснээс уг хэрэгт холбогдчихлоо. “Голомт” банк алдаа гаргаж төгрөгийг ам.доллар гэж шивж алдаа гаргасан. Ч.Сайханбилэг гэдэг хүнийг танихгүй, уулзаж байгаагүй.  Уг асуудлаар "Голомт" банкинд гомдол гаргасан" гэж байсан юм.   



Сэтгэгдэл (4)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.126.88.156
    2023/11/12

    Энэ засаг хуулийнхан иймэрхүү маягаар хүмүүсийг хэлмэгдүүлээд байх шиг,яасан буурь суурьгүй Сэлэм тогмид шиг юм бэ,ХБ ны 80 хүний тал нь ямарч гэмгүй хүмүүс бсн,тэгсэн мөртлөө зээлээ ч төлөөгүй жинхэнэ луйварчид нь тэнд багтаагүй,

    Хариулах
  • 103.212.117.110
    12 цагийн өмнө

    Үгүй мөн гайхалтай юм. Хэргээс салах зарим хүнд мөн хямдхан,зарим хүнд тамд орсонтой л адил аж. Тэгээд Голомт банк буруу шивээд 28 сая төгрөг явуулах байсныг 28 сая доллар болгочихсон юмаадаа. Сайхан билэг яасан их баярлаа бол. Би ингэж л ойлгож байна. Буруу юу??.

    Хариулах
  • 66.181.181.147
    15 цагийн өмнө

    2.8 тэрбум төгрөг юм уу тэгээд

    Хариулах
  • 66.181.179.152
    19 цагийн өмнө

    Төгрөг доллар нь андуурч шивэгдсэн юм байж гэж бодоход нэр андуурагдаагүй бололтой .Банкныхан 2.8 сая төгрөгний чинь оронд 2.8 сая доллараа шилжүүлчих мулгуу хүмүүс биш хэдхэн валют солиход л долоож үзэх дөхдөг хүмүүс

    Хариулах