Цас цэвэрлэх машины хөдөлгөөнд саад учруулж зогссон жолоочийг 20 мянган төгрөгөөр торгожээ

Zuv.mn
2023/11/13

Цас цэвэрлэж байсан тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад учруулсан жолоочид торгох шийтгэл оногдуулжээ.

Тодруулбал, энэ сарыг 05-нд  иргэн “О” нь  замын нэгдүгээр эгнээ хэсэгт Toyota маркийн тээврийн хэрэгслээр удаан зогсож, цас цэвэрлэгч тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад учруулссан. Тээврийн цагдаагийн албанаас тухайн үйлдэлд Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 35 дахь хэсэгт зааснаар 20 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна