Б.Жавхлан: Ирэх оны төсвийг сонгууль дагасан төсөв гэж их шүүмжилж байна. Гэхдээ тийм биш

Х.Есү
2023/11/13

Монгол Улсын 2024 оны төсвийн талаар Сангийн сайд Б.Жавхлан болон МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн нар мэдээлэл хийлээ. 

Сангийн сайд Б.Жавхлан: "Өнгөрсөн тав дахь өдөр 2024 оны төсвийн хууль батлагдлаа. Монгол улсын засгийн газар хуульд заасан хугацаандаа төсвийн хуулиа боловсруулаад төлөвлөөд өргөн барьсан. 

Жилийн өмнө Монгол улсын эдийн засгийн нөхцөл байдал, ялангуяа гадаад өрийн нөхцөл байдал, дотоод төсвийн орлого бүрдүүлэлт, гадаад валютын албан нөөц гээд гурван асуудал дээр маш хүнд байсан. 

Өнгөрсөн оны есдүгээр сараас эхлээд засгийн газраас хатуу боловч шат дараатай, тодорхой зорилготой арга хэмжээг авч эхэлсэн. Үүний үр дүн ч гарсан. Энэ жил нийтдээ 1,9 их наядын тодотгол хийсэн. Монгол Улс түүхэндээ анх удаа төсвийн давсан орлогоороо тодотгол хийж байгаа нь энэ. Үүнээс 1,5 их наяд нь энэ жилийн сүүлийн цалин тэтгэвэр, тэтгэмж нэмэхэд зориулагдах зардал байлаа. 

Ирэх жилийн онцлог бол эдгээр цалин хөлсний нэмэгдлийг баталгаажуулж бүтэн жилээр нь төсөвтөө оруулах суурь зардал маань байгаа юм. Энэ нь нийтдээ 3,4 их наяд болж байгаа юм. Үүнийг хэн ч халамж гэж хэлэхгүй байх. 

Ирэх жил сонгуулийн жил тиймээс сонгууль дагасан төсвийн тэлэлт гэж зарим хүмүүс шүүмжилж байгаа. Тоог хараад тэгж бодож болох хэдий ч задлаад харвал зайлшгүй нэмэгдэх ёстой тэтгэвэр тэтгэмж байгаа" гэлээ. 




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна