Говь-Алтай аймгийн Шарга сумын Баянгол багийн “Ээвийн гүүр” гэдэг газар суудлын автомашин авто замын хажуугийн жалга руу орж 2 хүн гэмтсэн тухай дуудлагыг 11.14-ний өдрийн 22:44 цагт хүлээн авчээ.
Тус сум дахь Цагдаагийн хэсгийн төлөөлөгчийн ахалсан Засаг даргын Тамгын газрын ажилтнуудыг очиход Ховд аймгаас Улаанбаатар хотын чиглэлд 4 зорчигчтой зорчиж явсан иргэн Г-ын “Ланд крузер прадо-150” загварын суудлын автомашин автозамын хажуугийн жалга руу орж иргэн С /72 настай, эрэгтэй/, Ц/69 настай, эмэгтэй/ нар гэмтсэн байсныг эсэн мэнд аварч аймгийн Нэгдсэн эмнэлэгт хүргэж өгсөн.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна