Х.Болорчулуун: Газар нутгийн 60 хувьд өвөлжилтийн нөхцөл байдал хүндэвтэр зудын байдалтай байна

Х.Есү
2023/11/15

Өвөлжилтийн бэлтгэл ажил, ургац хураалтын талаар ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун мэдээлэл хийлээ.

Х.Болорчулуун: "Энэ жил 456 мянган тонн үр тариа хураан авсан. Үүнээс 435 мянган тонн улаан буудай хураан авлаа. Мөн төмс 175 мянган тонн, 183 мянган тонн хүнсний ногоо хураан авлаа. Үр тарианы хувьп 35 мянган тонноор буюу өнгөрсөн жилээс 8 хувиар өссөн. Хүнсний ногоо өнгөрсөн жилээс 23 хуиар өссөн байна. 

Монгол улс түүхэндээ хамгийн их хүнсний ногоо хурааж авсан. Энэ жил хэрэглээний 85 хувийг дотоодоосоо хангаж байна. 

Өвөлжилт хүндхэн байна. Нийт газар нутгийн 60 хувьд өвөлжилтийн нөхцөл байдал хүндэвтэр зудын нөхцөл байдалтай байна. Зарим нутгаар 30-40 см зузаан цастай байна. Энэ жил 69 сая толгой мал өвөлжинө" гэлээ. 



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.126.90.119
    2023/11/15

    Maliin too tolgoi hed dahin ih bnaa l gesen ug

    Хариулах