"Ертөнцийн гоо бүсгүй" өнөөдөр тодорно

Х.Батсайхан
2023/11/19

Сайхан бүсгүйн шалгаруулалтууд дундаа хамгийн нэр хүндтэй тооцогддог "Ертөнцийн гоо бүсгүй"-н энэ оны /"Miss Universe 2023"/ эцсийн шатны шалгаруулалт Эль Сальвадор улсын Сан Сальвадор хотын Насиональ Хосе Адольфо Пинеда цогцолборт яг одоо болж байна. 

шалгаруулалтад 84 улсын гоо бүсгүй өрсөлдсөнөөс шилдэг 20 оролцогч тодроод байна. Тэдэн дунд манай улсын төлөөлөл Батмагнайн Намуунзул байхгүй байна. Энэ оны Ертөнцийн гоо бүсгүй өнөөдөр тодорч, өнгөрсөн жилийн тэргүүн гоо бүсгүй, АНУ-ын Р"Бонни Габриэлиэс титэм гардаж авна.  





Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна