Тэмдэглэлт баярууд: Олон улсын эрчүүдийн өдөр өнөөдөр тохиож байна

Х.Батсайхан
2023/11/19

Хүн төрөлхтөн ямар нэгэн тэмдэглэлт баяр ёслол бодож олохдоо гарамгай. Тэр ч утгаараа жилийн 365 хоногийн дурын нэгийг сонгож авлаа ч ямар нэгэн баяр заавал таарна. Тэр бүү хэл хоногийн 24 цагт нэг биш, нэлээд хэдэн баярыг ч тэмдэглэн өнгөрүүлэх боломжтой. Энэ талаар жаахан судлахад л хүн бүр онцгой, улс бүр өөрийн гэсэн түүхтэй гэдгийг мэдрэх шиг болдог.  

Жишээ нь, өнөөдөр, арваннэгдүгээр сарын 19-нд гэхэд Олон улсын Эрчүүдийн өдөр (International Men`s Day, 24 дэхь жилдээ), Олон улсын Жорлонгийн өдөр (World Toilet Day 22 дахь жилдээ), Дээд боловсролын байгууллагын багш нарын өдөр /2 дахь жилдээ/, Зам тээврийн ослын хохирогчдыг дурсах олон улсын өдөр (World Day of Remembrance for Road Traffic Victims 30 дахь жилдээ), Дэлхийн иргэний өдөр (World Citizen Day) тохиож байна. 

Өнөөдөр тохиож буй зарим тэмдэглэлт баярууд

• Олон улсын эрэгтэйчүүдийн өдөр

• Шинэхэн талхны үнэрийн өдөр

• Сантехникчдийн өдөр  

• Дэлхийн иргэний өдөр (World Citizen Day)

• Хүүхдийг хүчирхийллээс урьдчилан сэргийлэх дэлхийн өдөр /23 дахь жилдээ/

•Хөдөө аж ахуйн ажилтны өдөр - Украин, Казахстан, Беларусь 

• Тэгш боломжийн өдөр /160 дахь жилдээ/- АНУ

• Ус цаг уурын албаны ажилтны өдөр /20 дахь жилдээ/- Украйн 20 жил 

• Төрийн далбааны өдөр (Диа да Бандейра 134 дэхь жилдээ) - Бразил

• Үндэсний баяр (Ла Фете ду Принс 163 дахь жилдээ) - Монако




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна