“Приус-10” загварын автомашинтайгаа цасанд суусан иргэдийг гаргаж, аюулгүй газарт хүргэн өгчээ.
Тодруулбал, Завхан аймгийн Нөмрөг сумын Баянзүрх багийн “Агуйт” гэдэг газар суудлын автомашин эвдэрч явах боломжгүй болсон тухай дуудлагыг 11.21-ний өдрийн 00:56 цагт онцгой байдлын газарт иржээ.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Сонгино сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчдыг очиход иргэн Л “Приус-10” загварын суудлын автомашинаар Сонгино сумаас Улиастай сумын чиглэлд 4 зорчигчтой (2 нь хүүхэд) зорчиж яваад автомашин нь эвдэрсэн байсан тул 03:20 цагт зорчигчдыг Сонгино сумын төвд аваачин өгсөн байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна